Шууд Chart

“Нарны цахилгаан станцын багц төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлана

2025-10-29 07:15:36

Монгол Улсад батарей хуримтлуур бүхий нарны эрчим хүчний үүсгүүрийн чиглэлд Азийн хөгжлийн банк /АХБ/ зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч бөгөөд захирал Шэннон Коулин нар харилцан тохиролцож өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд 2025 оны аравдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.

“Нарны цахилгаан станцын багц төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын эрчим хүчний системд 65 МВт/ 237 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий 115 МВт-ын нарны цахилгаан станцыг алслагдсан 6 байршилд төслийг барьж, санхүүжүүлэх ашиглагчийг шалгаруулах юм.

Энэхүү нарны станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлснээр тариф буурах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн оролцоо нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байгаа.


“Нарны цахилгаан станцын багц төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлана  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй