Шууд Chart

Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

2025-10-28 16:14:59

Лагийг хатаахдаа талбайд буулгаж, байгалиар нь хатаах аргыг хэрэглэж буй нь агаар, орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Иймд инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийн төслийг 2025-2027 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд байрлахаар төлөвлөгдсөн.

Уг төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай байхаас гадна шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно. Улаанбаатар хотод тус үйлдвэрийг барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.  

Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна


Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй