Шууд Chart

Нийслэлийн боловсролын салбарт 110.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2025-10-28 12:10:46

Нийслэлийн боловсролын салбар 2025 оны эхний арван сарын байдлаар 110.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 47 төсөл хэрэгжүүлжээ.

Тус хөрөнгө оруулалтаар дараах ажлуудыг хийсэн аж.

  • Сургуулийн барилга, өргөтгөл – 7 төсөл
  • Цэцэрлэгийн барилга, өргөтгөл – 5 төсөл
  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 4 төсөл
  • Спорт заал, цогцолбор – 1 төсөл
  • Инженерийн шугам сүлжээ – 5 төсөл
  • Тоног төхөөрөмж – 1 төсөл
  • Их засвар – 23 төсөл
  • Тохижилт – 1 төсөл

НИТХ болон холбогдох байгууллагууд ирэх онд боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажил, төсвийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн бататгах юм.

 

 


Нийслэлийн боловсролын салбарт 110.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй