Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2025-10-27 14:49:51

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 

2025 оны аравдугаар сарын 27-ны 20 цагаас
2025 оны аравдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:  Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Байдраг, Халх голын хөндийгөөр -17-22 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.


2025 оны аравдугаар сарын 29-нөөс 
2025 оны арваннэгдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Алтай, Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи секундэд 5-10 метр. 29, 31, 11-р сарын 01-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй