
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа.
“Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж сайд Г.Дамдинням мэдээлэл хийхдээ танилцуулав.
ЗГ: Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.