
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгалаа.
Богино хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмших цэргийн алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд мэргэжил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил эзэмшин халагдаж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Зэвсэгт хүчний ХЦАХ-дтай нэгтгэл, ангиуд нь өөрт ойр байрлах Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, Сургалтын төвүүдээр дамжуулан сүүлийн таван жилийн байдлаар 2000 орчим албан хаагчдыг 10 гаруй мэргэжлээр сургаж, мэргэжлийн боловсрол олгожээ.
ЗГ: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ | ||
Үзсэн: 268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.