Шууд Chart

Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа

2025-10-22 12:57:50

Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
 
Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж 21 аж ахуйн нэгжид 52,6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдууллаа гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.  

Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй