Шууд Chart

Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ

2025-10-22 11:46:55

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхлэх юм байна. Мөн өдөр түүх, англи хэлний шалгалт зохион байгуулагдана.

Арванхоёрдугаар сарын 5-нд хими, газар зүй, нийгэм судлал, 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.

Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой байдаг.

Бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдаж байна.

 


Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй