Шууд Chart

“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд нэвтрүүлсэн ногоон үйлдвэртэй танилцав

2025-10-22 10:10:49

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн арьс, ширний салбарыг шинэ шатанд гаргаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

Уг хөдөлгөөний хэрэгжүүлэгч “Мон-Ирээдүй” ХХК ногоон зээлийн санхүүжилт авч, үйлдвэрлэлийн шинэчлэл, байгальд ээлтэй технологийн нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Тус компанийн арьс шир боловсруулах үйлдвэртэй Азийн хөгжлийн банкны Хонгконг, Солонгос, Филиппин, Хятад, Индонез улсын төлөөлөгчид болон зээлийн санхүүжилтийн мэргэжилтнүүд танилцлаа.

Төлөөлөгчид үйлдвэрлэлийн шат дамжлага, цэвэрлэх байгууламж, лабораторийн үйл ажиллагаа болон ус ашиглалт, хэмнэлтийн зохион байгуулалт, ажлын аюулгүй байдлын стандартуудыг нарийвчлан үзэж, өндрөөр үнэлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас арьс, ширний салбарт ногоон технологийг дэмжиж буй бодлого, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй төслүүд бүс нутгийн тогтвортой хөгжлийн сайн туршлага болох боломжтойг онцлон тэмдэглэжээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд нэвтрүүлсэн ногоон үйлдвэртэй танилцав  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй