Шууд Chart

Саудын Арабын ҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчийг Олимпик хауст хүлээн авч уулзав

2025-09-29 13:02:20

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг өнөөдөр Саудын Арабын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн тэмээн холбооны ерөнхийлөгч, Азийн триатлоны холбооны Ерөнхийлөгч Ханхүү Фахад Бин Жалави Ал Сауд тэргүүтэй Хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд цаашид ҮОХ-дын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор тэмээн спортын чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар санал солилцлоо. 

Саудын Араб нь 2026 оны 12 дугаар сард “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадмыг спортын 16 төрлөөр зохиохоор бэлтгэл ажил хангаж байгаа бөгөөд  “Неом 2029” Азийн өвлийн наадмыг 2029 онд, “Рияд 2034” Азийн зуны наадмыг тус тус зохион байгуулна. 
ҮОХороод, олон улсын спортын холбоодтой харилцаагаа өргөжүүлж, шинэ чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх нь Монголын спортын хөгжилд чухал ач холбогдолтой юм. 

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Монголын тэмээн соёл уралдааны холбооны ТУЗ-ын дарга, УИХ-ын гишүүн Р. Сэддорж тус холбооны  ерөнхийлөгч Б. Батбаяр нарын төлөөлөгчид оролцов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


Саудын Арабын ҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчийг Олимпик хауст хүлээн авч уулзав  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй