Шууд Chart

“Хан хиллс” хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

2025-09-26 16:25:43

Улаанбаатар хотын сүлжээнд холбогдсон эрчим хүчний хэрэглээ эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 1140.2 Гкал/ц-аар буюу 47 хувиар хэтэрсэн ачаалалтай байна.
Эрчим хүчний эх үүсвэрүүдийн ачааллыг хуваалцах зорилгоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Зайсангийн зүүн хойно “Хан Хилсс” хотхоны баруун талд 4 га газраас хамгаалалтын зурвас талбай болон 1.5 га талбайд 112 МВт хүртэлх хүчин чадалтай хийн дулааны станцыг 2026 онд барьж эхэлнэ.
 
Өнөөдрийн байдлаар тус станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, инженер геологийн судалгаа, бусад холбогдох инженерийн байгууламжийн техникийн нөхцөлүүдийн судалгаа хийгдэж байгаа юм. 112 МВт хийн дулааны станц ашиглалтад орсноор ТЭЦ-3 станцын дунд даралтын хэсгийн эрчим хүчний эх үүсвэрийг хангана.
 
Монгол Улсад анх удаа баригдаж байгаа хийн дулааны станцын онцлог:
 
  •  Бусад төрлийн дулааны станцтай харьцуулахад цэвэр түлш хэрэглэдэг учраас нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 40-60 хувиар бууруулна.
  •  Дулааны алдагдал маш багатай буюу өндөр үр ашигтай. Нэгж түлшнээс гаргах дулааны хэмжээ өндөр.
  • Уян хатан ажиллагаатай. Станцыг асаах, унтраах хугацаа хурдан. Ингэснээр салхи, нар зэрэг тогтворгүй эх үүсвэрийг нөхөж ажиллуулахад тохиромжтой.
  •  Шаталтаас үүсэх хатуу хаягдал байхгүй.
  • Хотын ойролцоо байрлах боломжтой.
  • Peak load буюу зөвхөн өвлийн оргил ачаалалд бусад эх үүсвэрүүдийг дэмжин ажиллах зохион байгуулалттай. Мөн аваарын үед ч ажиллах боломжтой.
Тус хийн дулааны станц нь дулааны станцын барилга, ууршуулагчийн барилга, цахилгаан техникийн барилга, шингэрүүлсэн хийн агуулах, эстакад, саравч болон гурван хяналтын байр, гурван харуулын байр, гурван халаалтын төв пункт, авто зогсоол, авто замтай баригдахаар эхний байдлаар төлөвлөлтүүд хийгджээ.

“Хан хиллс” хотхоны баруун талд 112 МВт хийн дулааны станцын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй