
Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем ажиллаж байгаа юм.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Umoney болон UBcard системийг нэгтгэж, мэдээллийн нэг сантай болохоор ажиллаж байна.
Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог.
Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлж байна.
Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Өдөрт дунджаар 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог | ||
Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.