Шууд Chart

Алба хаагчид "Rescue days 2025" дадлага сургуульд оролцож байна

2025-09-25 11:27:16

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ХБНГУ-ын Битбург хотод зохион байгуулагдаж байгаа олон улсын техникийн аврах ажиллагааны "Rescue days 2025" дадлага сургуульд оролцож байна.

Тус сургалтад дэлхийн 40 гаруй орны нийт 600 аврагч, гал сөнөөгч зам тээврийн ослын үеийн ажиллагаа, автобус болон хүнд даацын автомашины хаалга онгойлгох арга техник зэрэг 12 төрлийн сургалт дадлагад хамрагдаж байгаа юм.

Сонирхуулахад, сургалт дадлагад 160 хаягдал машин, 20 ачааны машин, 3 автобус, шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), цоо шинэ туршилтын цуврал 20 машиныг ашиглаж байгаа аж.

"Weber rescue systems Co.ltd"-аас зохион байгуулж байгаа энэхүү олон улсын дадлага сургалт нь тээврийн хэрэгслийн осол, аюулын үед нэрвэгдсэн хүмүүсийг хурдан хугацаанд аврах дадлага туршлагыг бие бүрэлдэхүүнд олгох зорилготой юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Алба хаагчид "Rescue days 2025" дадлага сургуульд оролцож байна  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй