Шууд Chart

Нийт 88 мянган м.кв явган хүний замыг шинэчлээд байна

2025-09-25 09:18:21

Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн.

Өчигдрийн байдлаар 88 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 53 хувьтай үргэлжилж байна.

Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СБД-ийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүр орчимд ажиллалаа. 

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Явган хүний замын ажлын нийт гүйцэтгэлийг 55 хувьд хүргэсний дараагаар зогсоож, ирэх оны хавар үргэлжлүүлэн дуусгана. Явган хүний зам шинэчилснээр Улаанбаатар хотын явган замын хэмжээ 30 хувиар нэмэгдсэн. Тодруулбал, иргэдэд ээлтэй, алхахад тохиромжтой байлгах үүднээс нийтийн эдэлбэр газар, автобусны буудал, зөвшөөрөлгүй өргөтгөл зэргийг чөлөөлж явган замыг шинэчилсэн. Явган замыг шинэчилж дууссан байршлуудад Улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхэлсэн. Зарим тохиолдолд чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг Улсын комисс хүлээж авахгүй. Чанаргүй зам барьсан ААН-үүдээр уг асуудлыг нь шийдүүлнэ” гэлээ. 

Мөн “Сант-Өндөр” ХХК нь тавдугаар сарын 19-ний өдөр ажлаа эхлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ажлын явц 36 хувьтай байна. Тус компани Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл 11.6 км буюу 27 мянган м.кв талбайг шинэчлэх байсан боловч гэрээндээ багтааж ажлаа гүйцэтгээгүй тул гэрээг цуцаллаа.


Нийт 88 мянган м.кв явган хүний замыг шинэчлээд байна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй