
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлж буй.
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
Тэрбээр “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. 10 дугаар сарын сүүл гэхэд дулаалга дуусаж, 11 дүгээр сарын эхээр хийн холболтуудаа хийнэ. Хий түгээх 22 цэг дээр цэнэглэлт хийнэ. 2026 онд 50 мянган айлыг хийн хэрэглээнд холбоно. Тэгэхээр хийгээ хадгалах хэрэгцээ үүснэ, нөөцөө бэлдэнэ, мөн хэрэглээг хангах тоног төхөөрөмжүүд байх ёстой. 2027-2028 онд шилжих өвөл бид 65 мянган айлыг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд дэд бүтцийн асуудлуудаа шийднэ. Ингэснээр Улаанбаатар хотын нүүрснээс хамааралтай агаарын бохирдол шийдэгдэнэ. Бид хагас коксон түлшийг хийн хэрэглээнд шилжих шилжилтийн үед ашиглана” гэлээ.
Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.