
Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
Тодруулбал, Тус иргэн нь 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устган, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн юм. Улмаар холбогдох байгууллагуудаас хувь хүний мэдээллийг тодруулахад БНХАУ-д бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн болох нь тогтоогдсон.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шийдвэрлэн, Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэх ажиллагааг ийнхүү зохион байгууллаа гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.