
Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллалаа.
Энэ үеэр тухайн трасс дагуух газар чөлөөлөлтийн нөхцөл байдал, төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, тохирсон ажлын зургуудыг тодорхойлж байгаа юм.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замын трасс дагуу ажиллалаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р хороолол хүртэлх зам байдаг. Тус замын ачааллыг бууруулахаар Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. Тус авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Түүнчлэн нэмэлтээр Яармагийн шинэ гүүрнээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж буй. Өөрөөр хэлбэл Яармагийн шинэ гүүрнээс Зайсан гүүр хүртэлх авто замын төлөвлөлтийг хийсэн гэдгийг тэрбээр онцолсон юм.
Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.