Шууд Chart

“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна

2025-09-23 12:21:26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг эхлүүлээд байна.

Тус арга хэмжээг импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалтыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, импортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдааны төвүүдэд хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах зорлигоор зохион байгуулж байна.

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 2025 онд “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэх бөгөөд энэ жил НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөлийн эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилготой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй