Шууд Chart

АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хянан шалгав

2025-09-23 10:13:39

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 471 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 170 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгахад илт зөрчилтэй 1 нэр дэвшигчийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй