
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 471 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 170 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгахад илт зөрчилтэй 1 нэр дэвшигчийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хянан шалгав | ||
Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.