Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа

2025-09-23 09:50:33

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцлаа.

Мөн улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо тус тус илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад айлчлах хүсэлтээ илэрхийлж, айлчлалын товыг ойрын хугацаанд дипломат шугамаар харилцан тогтохоор тохиролцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй