Шууд Chart

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Дорноговь аймагт боллоо

2025-09-22 15:43:43

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Дорноговь аймагт боллоо.

Тухайлбал, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр эртний өртөө, цайны зам, торгоны зам дайран өнгөрч байсан төдийгүй эрт үед авто өртөө байгуулагдаж, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор тээврийн салбар хөгжиж эдүүгээ хамгийн урт төмөр замтай, босоо тэнхлэгийн авто зам, агаарын зам дайран өнгөрдөг, зам тээврийн дэд бүтэц хөгжсөн аймаг болжээ.

Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам гээд олон бүтээн байгуулалт өрнөж тээврийн салбар улам өргөжин тэлэх боломж бүрдээд байна.

Авто тээврийн салбарыг орон нутагт хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх, технологид суурилсан үр ашигтай тээврийн үйлчилгээг бий болгоход бодлогоор дэмжин ажиллах болно хэмээн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр онцоллоо.

Орон нутагт нийтийн тээврийг бий болгон хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьж Замын-Үүд, Сайншанд суманд хүүхдийн автобусыг шугаманд явуулан тогтмолжуулснаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын импортын ачаа тээврийн 75 хувийг Замын-Үүд боомтоор, 10 хувийг Ханги боомтоор, экспортын барааны 21.7 хувийг Замын-Үүд боомт, 25 хувийг Ханги боомтоор нэвтрүүлж байна.

Мөн энэ үеэр “Altangobi-Cup” автокросс уралдааны нээлт, баярын парадыг зохион байгуулав гэж Зам, тээврийн яамнаас  мэдээллээ.


Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Дорноговь аймагт боллоо  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй