Шууд Chart

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа

2025-09-22 13:22:19

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, З.Төмөртөмөө, Г.Батсайхан, Ж.Сандагсүрэн, Б.Мөнхбаатар, Б.Дөлгөөн нар оролцлоо. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа зэрэг холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл өгч, тайлбар хийлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй