Шууд Chart

“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

2025-09-21 13:55:15

“Хүннү 2222” болон “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөн эзэмшлийн агуулахыг нь буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барихаар болсон билээ.

Тус замын гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Замын трассын доогуур эргийн бэхэлгээний суурийг цутгах шаардлага гарсан учраас 8 дугаар сарын 25-наас барилгын ажил эхэлсэн. Автозамтай хамт явган хүний замыг шинэчлэхээр болсон. Учир нь “Хан Хиллс” хотхоны уулзвартай холбогдож буй замын хэсэг өндөр учир явган замын түвшин зөрж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул явган болоод автозамыг нэг ижил түвшинд хийх ёстой гэж үзсэн юм. Өмнөх явган зам нь шаттай, дуу чимээ ихтэй байсан учир зорчиход бэрхшээлтэй байсан. Одоо явган зорчигч, дугуйтай, тэрэгтэй гээд ямар ч хэлбэрээр зорчсон хүртээмжтэй байлгахын тулд замыг түр хаасан байна. Энэ хэсэгт газар дээр байрлуусан ус зайлуулах төхөөрөмжийг замын доор байхаар ГУББГ-тай зөвшилцөн, төлөвлөсөн. Шугам сүлжээ шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Автозамын доогуур 10 мянга, 35 мянгын цахилгааны кабелууд байгаа учир үүнийг явган хүний зам доор шилжүүлэхэд хугацаа орж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс”, “Ривер плаза” орчмын явган хүний замын ажил хэзээ дуусах талаар тодруулахад НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Хан хиллс”-ээс эхлээд “Ривер гарден”, “Time squere” “Ривер плаза”-гийн урдуур явж байгаа явган хүний замуудын зураг зурагдсан, уулзварын төлөвлөлтүүд хийгдсэн. Энэ шийдлийн дагуу “NCD group” явган замыг дугуйн замтай нь хамт өөрсдийн хөрөнгөөр хийнэ” гэлээ.


“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй