Шууд Chart

ОБЕГ: Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2025-09-21 12:21:24

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
 
Харин өнөөдрийн 11:30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
 
Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 

ОБЕГ: Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй