
Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Захиргаанаас “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд Blue Sky зочид буудлын гуравдугаар давхарт зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн арга хэмжээнд Сөүл хотын тэргүүлэх 16 их, дээд сургууль, Технологийн тэтгэлгийн сан, Глобал центр зэрэг нийт 18 байгууллагын төлөөлөл оролцон, эрдэм шинжилгээний хөтөлбөр, сургуулийн элсэлт, тэтгэлэг, визийн талаар мэдээлэл өгч буй. Мөн гадаад оюутнуудад Сөүл хотод суралцаж, амьдрахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.
Үзэсгэлэн арга хэмжээний талаар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Сөүл хотод 54 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн олон орны оюутан, залуучууд манай хотын их, дээд сургуулийг сонгон суралцахаар ирдэгт сэтгэгдэл өндөр байдаг. Түүний дотроос монгол оюутнууд оюуны чадамж өндөртэйгөөс гадна хичээл зүтгэлтэй суралцдаг тул уг арга хэмжээг зохион байгуулахаар болсон” гэв.
Ташрамд, уг боловсролын үзэсгэлэн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар “HiKorea - Боловсрол зуучлалын агентлаг” оролцон, сургууль тус бүрд орчуулагч гаргаж өгснөөр зөвлөгөө, мэдээллийг хэлний бэрхшээлгүйгээр авах боломжийг бүрдүүлжээ.
“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна | ||
Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.