
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийт 276 дуудлага иржээ.
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар мэдээлэл асууж тодруулсан байна.
Мөн иргэдээс нэг гомдол, 4 санал, 3 талархал ирсэн. Тодруулбал, Зайсангийн чиглэлд автобусны тоог нэмэгдүүлэх, Ч:13 “Тахилт-3-р эмнэлэг” чиглэлийн автобусыг 06:00 цагт гуравдугаар эмнэлгээс эх авхуулдаг болгож өгөөч гэсэн санал иржээ.
Нийтийн тээврийн бодлогын газарт өчигдөр нийт 276 дуудлага иржээ | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.