
Цахимаар сугалаанд оролцсон иргэд рүү "Сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, улмаар иргэдийн дансны мэдээллийг авч, интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ.
Завхан аймгийн иргэн Б-д энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанд /10.000.000/арван сая төгрөгний азтан болсон байна та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алдсан, мөн иргэн А нь “2025 оны 09 сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас 70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг тус тус цагдаагийн байгууллагад гаргасан байна.
Та өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, иргэдийн интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрчээ | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.