Шууд Chart

45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа

2025-09-18 13:13:24

Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1350 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга юм.

Тус цэцэрлэг нь үндсэн 4, салбар 4 бүлэгтэй 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд 6 бүлэгт 150 хүүхэд нэмж суралцах боломжтой боллоо. Тус бүтээн байгуулалтыг "Аттачр" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй