Шууд Chart

Иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журам батлагдлаа

2025-09-18 10:39:54

2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журам батлагдлаа.
 
Энэхүү “Хүн амын бие бялдрын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам”- аар биеийн тамир, спортын салбарын үйлчилгээг орчин үеийн чиг хандлага, олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
 
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хүний нас, хүйс, биеийн онцлогт тулгуурлан спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд шинэ журам нь бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан бие бялдрыг хөгжүүлж, дэмжихэд чухал ач холбогдолтой юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  

Иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журам батлагдлаа  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй