Шууд Chart

Хонхтой бөмбөгийн тэмцээнд есөн багийн 60 тамирчин өрсөлдөж байна

2025-09-18 10:17:34

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Наадамд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөж байна.

Өнөөдөр тус наадмын хонхот бөмбөгийн тэмцээнд есөн баг (эрэгтэй 5, эмэгтэй 4)-ийн 60 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тойргийн журмаар тоглох юм. Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хонхот бөмбөгийн спорт 2014 оноос тасралтгүй багтаж байна. Тус тэмцээнээс шалгарсан баг тамирчдад БНСУ-д арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 3-нд болох тэмцээнд оролцох эрх олгоно.


Хонхтой бөмбөгийн тэмцээнд есөн багийн 60 тамирчин өрсөлдөж байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй