Шууд Chart

Дархан-Уул аймагт “Теле хяналтын камерын дэд төв”-ийг байгууллаа

2025-09-17 16:35:15

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас “Теле хяналтын камерын дэд төв”-ийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн байгуулж, өнөөдөр (2025.09.17) хүлээн авлаа. “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулсан нийт 308 ширхэг хяналтын камерыг тус дэд төвд холбож, ухаалаг программ хангамж болох Irex 50 болон nx 200 системд нэгтгэн үйл ажиллагаагаа явуулах юм байна. 

Ийнхүү дэд төв ашиглалтад орсноор иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.


Дархан-Уул аймагт “Теле хяналтын камерын дэд төв”-ийг байгууллаа  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй