
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголын баримт бичиг, тайлан, мэдээлэл дээр ажиллах шинжээчдийг томилж, ажиллуулах тухай асуудлыг тусгасан байна.
Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ | ||
Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.