Шууд Chart

Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилангийн 80 гаруй хувийг нь цахим залилан эзэлж байна

2025-09-17 08:55:15

 

Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилангийн  80 гаруй хувийг нь  цахим залилан эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ төрлийн залилан нь гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хуурч авч улмаар түүний хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс мөнгө гуйх зэрэг хосолсон арга үйлдэгддэг.

Гэмт этгээдүүд хохирогчийн фейсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, cудалгаа бөглөөд өгөөч, үнэгүй дата бэлэглэх гэж байна, утасны дугаараа явуулаарай гэх мэтээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг мэдэж авснаар тухайн дугаарыг ашиглан Фейсбүүк хаягт нь нууц үг сэргээх 6 оронтой код илгээж, тухайн кодыг хуурч мэхлэн авч, хувийн хаягт нь нэвтэрдэг.

Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилангийн 80 гаруй хувийг нь цахим залилан эзэлж байна   
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй