Шууд Chart

Ажлын хэсгийн II хуралдаан боллоо

2025-09-16 16:14:59

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 19 дүгээр захирамжаар “Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг"-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут томилогдон ажиллаж байгаа юм.

Уг ажлын хэсэг хоёрдугаар хуралдаанаа зохион байгуулж, төрийн бодлого, улс орны нийгэм эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч буй өөрчлөлт, холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан анхны төсөлтэй танилцан санал, шүүмж өрнүүллээ.

Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм.

Хуралдаанаар дээрх төсөлд нэмэлт хийх болон өөрчлөх тодорхой саналуудыг тусган ойрын үед эцэслэх шийдэлд хүрлээ гэж ЗХЖШ-аас мэдээллээ. 

 


Ажлын хэсгийн II хуралдаан боллоо  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй