Шууд Chart

Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ

2025-09-16 09:51:35

ДЭМБ-аас жил бүрийн есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил 2025 оны есдүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 29.4.3 дахь заалтад жороор олгох эмийг цаасан эсхүл цахим жорын кодоор олгоно гэж тусгасан.

Цахим жор нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хэрэглээнд хяналт тавин, жорыг стандартын дагуу бичих боломж бүрдүүлэхээс гадна эмчийн цаг, цаасыг хэмнэж, иргэдэд эмээ авахад хялбар, хурдан, шуурхай байх ач холбогдолтой. 

Энэ жилийн аяны уриа “Цахим жор цаг хэмнэнэ” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.  


Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ   
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй