
Улаанбаатар хотноо чуулж өнөөдөр өндөрлөсөн Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн үеэр БНСУ-ын KBS-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Пак Жан-бём-ыг тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонголоо.
Шинээр сонгогдсон Дэд Ерөнхийлөгч, ноён Пак Жан-бём Дэд Ерөнхийлөгч сонгогдсондоо маш их баяртай, хүндэтгэлтэй байна гэж илэрхийлээд, ABU-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна.
Тэрбээр, ABU нь Ази, Номхон далайн нэвтрүүлгийн байгууллагуудын туршлага, үзэл бодлоо хуваалцахад чухал, мөн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах хэрэгтэй гэж онцолжээ.
Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлийн (ABU Administrative Council) гишүүнээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз сонгогдлоо.
Ингэснээр Австралийн ABC, Японы NHK, Солонгосын KBS, Туркийн TRT, Энэтхэгийн Prasar Bharati, Хятадын CCTV-тэй зэрэгцээд МҮОНРТ (MNB) Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлд ажиллах юм.
KBS-ийн Ерөнхийлөгч ABU-ийн Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо | ||
Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.