Шууд Chart

Э.Төгсжаргал дагах барилдаанд Бельгийн Ибрахим Велиевийг яллаа

2025-09-15 16:57:24

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд зодоглосон Эрдэнэбатын Төгсжаргал, өчигдөр Албанийн бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, Европын аварга Чермен Валиевт ялагдсан билээ.
 
Албанийн бөх финалдсан учир Э.Төгсжаргал дагаж барилдахаар болсон.
 
Улмаар Бельгийн Ибрахим Велиевтэй хүч сорьж, 11:4 оноогоор буулгаж авав.
 
Э.Төгсжаргал тун удахгүй АНУ-ын тамирчин, залуучуудын дэлхийн аварга Дэвид Карртай барилдана гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.  

Э.Төгсжаргал дагах барилдаанд Бельгийн Ибрахим Велиевийг яллаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй