
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Пусан хотын ИТХ-ын гишүүн Хванг Сукчил, Пусан хотын орлогч дарга Сохн Пёнмо, “Пусан глобал сити” сангийн гүйцэтгэх захирал Жүн Ёнгүү, Дунсео их сургуулийн залуучуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр хотын цаашдын хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Мөн энэхүү уулзалтаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан, “Пусан глобал сити” сан, Пусан номын сан хооронд ном хандивлах, солилцох хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр хотын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх зорилгоор харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дээрх байгууллагууд иргэдэд зориулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцож, номын сангийн үйл ажиллагаа, туршлагаа хуваалцан, хүний нөөц болоод мэдээллийн солилцоог дэмжиж ажиллана. Түүнчлэн “Пусан глобал сити” сангийн олон улсын хамтын ажиллагаа болон хот хоорондын хамтын үйл ажиллагааны хүрээнд талууд соёл, боловсролын мэдлэгээр дамжуулан хотуудын хамтын ажиллагаа, иргэдийн харилцаанд хувь нэмэр оруулахаар тохиролцов.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.