
"АBU” 62-р чуулган 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр радио телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд асуудал бэрхшээл, хамтран ажиллах боломж гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн үед БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн KBS телевизийн захирал Пак Ман чанартай уран бүтээл хийх, залуу хойч үеийн сонирхлыг татах контент бүтээх, дижитал эрин зуунд хэрхэн зөв арга барил, оновчтой байдлаар шилжих чиглэлд судалгаа хийж байгаа аж.
Дижитал орчинд хиймэл оюун ухаан нэвтрэх нь уран бүтээлчдийн хувьд улам төвөгтэй байдалд оруулж байгааг олон улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн удирдах зөвлөлийнхөн онцолсон юм.
Энэ хүрээнд Солонгос улсын KBS телевизийн захирал Пак Ман "Хиймэл оюун ухаанаар хуурамч контент, нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэж хормын дотор хэдэн мянган хүнд түгээж байгаа эрсдэлтэй, аюултай орчинд хэвлэл мэдээллийн салбарынхан оршиж байна. Тиймээс аль ч улс орны хувьд Засгийн газраас баталсан хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Манай улс хиймэл оюун ухааны давуу талыг ашиглан мэдээ мэдээллээ хадгалах, зөвхөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн олон ангит кино, нэвтрүүлэг бүтээх, түүхэн хүмүүсийн дүрийг бодит мэт бүтээхээс гадна Засгийн газартайгаа хамтран хиймэл оюун ухааны тусгай мэдээллийн сантай болохыг зорин ажиллаж байна. Бид хэвлэл мэдээллийн салбартаа нөлөөлж ажиллах зорилгоор байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, ажил үйлсээ амжуулдаг сурвалжилга мэдээллийн бүх унаа, машинаа эко болгон шинэчилсэн" гэлээ.
БНСУ-ын Засгийн газар, KBS телевизтэй хамтран хиймэл оюун ухааны архив бүрдүүлэхээр ажиллаж байна | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.