
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (ЭЗЭН) төслийн “Тэс тэжээлийн үйлдвэрийн зангилаа” дэд төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Завхан аймгийн Тэс сум Баруун бүсийн газар тариалангийн гол бүс нутгуудын нэг бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй ЭЗЭН төслийн хэрэгжүүлэгч сумаар шалгарсан. Уг дэд төслийн түншлэгч, хэрэгжүүлэгчээр “Баруун бүсийн гурил тэжээл” ХХК ажиллаж байна.
Тус компани 7000 гаруй эргэлтийн талбайтай. Хоногт 40 тн гурил, 10 тн хүчит тэжээл үйлдвэрлэх хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг захирал Д.Баянбат танилцуулав. “Тэс тэжээлийн үйлдвэрийн зангилаа” хүрээнд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчит тэжээл үйлдвэрлэх чиглэлээр зонгилон үйл ажиллагаа явуулж байна.
ХХААХҮЯ-ны Ажлын хэсгийн гишүүд ЭЗЭН төсөл болон түншлэгч аж ахуй нэгж, орон нугтийн удирдлагуудтай Баруун бүсэд хүн амын хүнсний хангамж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах гурил тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, тариалангийн талбай, үйлдвэрийн байрны нөхцөл байдалтай танилцан, мэдээлэл цуглуулав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцов | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.