Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2025-09-15 09:20:49

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан юм.

Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй