Шууд Chart

“ABU-GENERAL ASSEMBLY-2025”:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо

2025-09-14 22:55:31

Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн нэгдсэн чуулга уулзалт дөрөв дахь өдрөө үргэлжилж байна.

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн улс орнуудын телевиз, радио болон дижитал контентын шилдгийг шалгаруулах “ABU PRIZES” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Жил бүр “ABU PRIZES” шагналын өрсөлдөөн улам өргөжиж байгаа. Энэ жил 318 бүтээлээс 66 бүтээл шалгарч 17 төрөлд өрсөлдсөн байна

“ABU PRIZES” -Телевизийн драмын төрөл

  • Австрали улс- Мэдээний хөтлөгч
  •  Герман улс -Хотыг айдаст автуулсан мэдээ
  •  Герман улс -Агуу шоумэн
  • Унгар улс-Хөөсөрсөн вальс
  • Япон улс – Зуушны аяга зэрэг бүтээл өрсөлдөж, Германы телевизийн  шилдгээр шалгарлаа.

“ABU PRIZES” Телевизийн мэдээ сурвалжилга

  • БНХАУ- Байгальд нутагшуулсан хулсны баавгайн бичлэгийн амьдаар буулгав
  • Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн
  •  БНСУ- Азийн нөлөө зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн сурвалжилга шилдэг сурвалжилга боллоо.

Телевизийн хүүхдийн шилдэг нэвтрүүлэг

  • БНХАУ- Өсвөр үеийн яруу найраг
  • Герман улс- Хулгананы шоу
  • Иран-Нарийн түүх
  • БНСУ- Амьтдын тухай тохиомол

“ABU PRIZES”  Телевизийн спорт

  • БНХАУ-Бүү зогс
  • Япон улс- Гүйлтийн амьдрал, Цагтай уралдах, Бутанд дахь цасан уралдаан
  • Турк улс-Ах нь дүүс зэрэг бүтээл өрсөлдөж, Япон улсын гүйлтийн амьдрал бүтээл шилдгээр шалгарлаа.

“ABU PRIZES”  телевизын баримт кино

  • Австарли-Мойлхон
  • Япон улсын -Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ
  • БНХАУ-Түүх өгүүлнэ
  • Япон улс -Тэнгисийн гүнд зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Японы Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ шилдгээр шалгарлаа.

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны өнөөдрийн байдлаар 66 орны 230 гишүүн байгууллагыг нэгтгэсэн. Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ.

  


“ABU-GENERAL ASSEMBLY-2025”:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй