Шууд Chart

D-GOV.MN цахим систем ажиллаж байна

2025-09-14 14:18:39

Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах D-GOV.MN цахим системийг ажиллуулж байна.
 
D-GOV.MN систем бол иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм.
 
Иргэний санал: 
  • 20 мянган хүний дэмжлэг авбал - төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ.
  • 50 мянган хүний дэмжлэг авбал - бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
  • 100 мянган хүний дэмжлэг авбал - хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэнэ. 

D-GOV.MN цахим систем ажиллаж байна   
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй