Шууд Chart

Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах төлөвлөгөө боловсруулна

2025-09-14 11:00:12

Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. 

Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилготой.

Цаашид сувилахуйн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд орон нутгийн сувилагч, мэргэжилтнүүдийн идэвх оролцоо, саналыг авах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид олон улсын болон өөрийн улсын нөхцөл байдлын суурь судалгаа хийх багийн ажиллагааг амжилттай эхлүүллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах төлөвлөгөө боловсруулна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй