Шууд Chart

ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно

2025-09-14 10:12:00

Хорватын Загреб хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 74 кг-д Эрдэнэбатын Төгсжаргал, 79 кг-д Олонбаярын Сүлдхүү, 92 кг-ын жинд Төмөрбаатарын Дэмчигдорж нар хүч сорихоор зэхэж байна.

Мөн 70 кг-ын жинд финалдсан гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга өнөөдөр алтан медалийн төлөө барилдах юм.

Түүнчлэн 61, 70, 86, 125 кг-ын жингийн дагах болон 57, 74, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхэлнэ.

Харин 61, 70, 86, 125 кг-ын жингийн финалын барилдаанууд 00:00 цагаас явагдах хуваарьтай байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 


ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй