Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа

2025-09-14 09:00:45

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг төв талбайд танилцууллаа. 

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр “2025 онд Агаарын чанарыг сайжруулах бүсийн журмыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд ногоон, шар бүсийн өрхүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ногоон бүсэд 103 мянга орчим өрх, шар бүсэд 67 мянга орчим өрх багтана. Ногоон бүсийн айл өрхүүдэд хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, хий болон цахилгаан түлшний хэрэглээнд нэвтрүүлнэ. 2025 онд Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хороонд 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж байгаа. Энэ хүрээнд 50 мянган өрхөөс түүврийн аргаар судалгаа авсан. Гэр сууцтай өрхийн 77 хувь, байшин сууцтай өрхийн 79 хувьд дулаан алдагдал өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс хийн түлшинд шилжих 5000 өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг үе шаттай хийнэ. Монгол инженерийн зохион бүтээсэн хийн халаалтыг нэвтрүүлж ажиллаж байна. Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшнээс гадна хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаа. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад хагас коксон шахмал түлшинд хүхэрлэг хийн агууламж 10 дахин бага, азотын исэл 9 дахин бага, угаарын хий 3000-аар бага, нийт тоосонцрын агууламж 3 дахин бага байна. Тиймээс хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 40 гаруй хувьтай буурна” гэв.


Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа   
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй