
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ чуулганд 43 орын 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа.
Өнөөдрийн арга хэмжээ “Цонжин болдог- Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-т "ABU-GENERAL ASSEMBLY-2025" олон улсын хуралд оролцож байгаа зочид, төлөөлөгчид Үндэсний Урлагийн их театрын тоглолтыг үзэж сонирхож, Монголын өв соёлтой танилцлаа.
Мөн 18.00 цагаас “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагдана. Энэхүү дууны наадамд 10 орчим улсын уран бүтээлчид оролцоно. “ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм.
"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна.
"ABU-GENERAL ASSEMBLY-2025" Олон улсын чуулганд оролцогсод Монголын өв соёлтой танилцлаа | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.