Шууд Chart

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна

2025-09-12 16:48:46

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах өдөрлөг Чингэлтэй дүүрэгт болж байна.

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Маргааш буюу “Автомашингүй өдөр”-өөр тус үзэсгэлэн Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэнд

  • Дулаалгын шийдлүүд – Гэрийн хана, дээвэр, цонхыг үр дүнтэй дулаалах аргачлал
  • Бодит туршлага, жишээ – Дулаалгын өмнө ба дараах үр дүнг харуулсан танилцуулга
  • Эрчим хүч хэмнэх зөвлөгөө – Түлш бага зарцуулж, дулаан хадгалах энгийн аргууд
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн – Дулаалга хийхэд тохиромжтой материал, багц шийдэл зэргийг танилцуулж байна.

Энэ үеэр НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхүүдийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөж байна. Эхний ээлжид энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийнхээ хүчин чадал дээр үндэслэн Гандан, Зурагт орчим, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ айл өрхүүд дулаан алдагдлаа багасгаж чадвал зардлаа хэмнэж чадна. 2028 оны өвөл гэхэд нийслэлийн 105 мянга айлыг дулаалж, газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.


“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй