
2025 оны есдүгээр сарын 12-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 13, 14-нд бороо, уулаараа нойтон цас, 15-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.